Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 7-ны үдээс өмнө Европ Азийн дөрвөн оронд хийсэн айлчиллаа Москвад дуусгаад тусгай нисэх онгоцоор Бээжиндээ ирэв.
Орос бол ерөнхий сайд Вэн Жябаогийн Европ Азийн дөрвөн оронд хийсэн айлчиллын хамгийн сүүлчийн орон байлаа. Орост айлчлах хугацаандаа тэрээр Оросын Засгийн газрын ерөнхий сайд Виктор Зубковын хамт Хятад Оросын ерөнхий сайдын 12-р тогтмол уулзалт хийж, Орост болсон "Хятадын жил"-ийн арга хэмжээний хаалтын ёслолд оролцсон байна.
Ерөнхий сайд Вэн Жябао энэ айлчиллаараа Узбекстан, Туркменстан, Беларусс, Орост айлчилсан бөгөөд Узбекстанд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайдын зөвлөлийн 6-р хуралд оролцсон байна. Ерөнхий сайд Вэн Жябаогийн энэ айлчлал Хятад болон Европ Азийн энэ дөрвөн орон хоорондын улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, бүтээлч хамтын ажиллагааг ахиулж, бүрэн дүүрэн амжилт олсон байна гэж Ерөнхйи сайд Вэн Жябаог дагалдан хамт айлчилсан Хятадын ГХЯ-ын сайд Ян Жэ Чи хэлсэн байна.\Гэрэлт орчуулж, Буян хянав\
|