Энэ онд Хятад улс заавал сургах боловсролын хүрээн дэх 150 сая хүүхдийг бага, дунд сургуулийн сургалтын жижиг сажиг зардлаас чөлөөлсөн бөгөөд Хятадын Засгийн газраас үүнд зориулан төвлөрсөн санхүүгээс 18 тэрбум 100 сая юаний нөхвөр хангасан байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 2006 оноос эхэлж, Хятад улс баруун бүсийн хөдөө нутгуудын заавал сургах боловсролын хүрээнд хамрагдах хүүхдүүдээ сургалтын жижиг сажиг зардлаас чөлөөлж, 2007 онд уг бодлогыг хэрэгжүүлэх хүрээ хэмжээг цаашид өргөжүүлэн, төв, зүүн хэсгийн хөдөө нутгуудад хэрэгжүүлж, бүх хөдөө нутгийн хэмжээнд заавал сургах хүүхдүүдийг сургалтын жижиг сажиг зардлаас чөлөөлсөн юм. Үүний зэрэгцээ, амьдрал ядуу гэр бүл дэх заавал сургах насны хүүхдүүдэд сурах бичгийг нь үнэ төлбөргүй хангаж, дотуур байранд суух амьдралын зардал олгож байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|