Бээжингийн цагаар 11-р сарын 7-ны өдрийн 8 цаг 34 минутад Бээжингийн сансрын хүлгийн нислэг удирдах төв Чан Э нэгдүгээр хиймэл дагуулд гуравдахь удаагаа саранд ойртуулж тойрог замд саадгүй оруулж, саран бөмбөрцөгт хайгуул хийж эхэллээ.
Өнөө хиймэл дагуулын тойрог замыг тооцоо хийхэд Чан Э нэгдүгээр хиймэл дагуул саран бөмбөрцгөөс 200 км зайд, 127 минутанд нэг эргэдэг тойрог замд амжилттай орсон байна.
Товолсон ёсоор, Чан Э нэгдүгээр хиймэл дагуул тойрог замдаа хэсэг хугацаа туршин аялж байгаад шинжлэх ухааны хайн шинжилгээ хийх юм байна.\Баатар орчуулж, Буян хянав\
|