Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны хилээр орж гарахыг удирдах газрын дарга Цүй Жи Күн 6-ны өдөр Бээжинд Хятадын засгийн газрын Вэб Сайтад ярилцлага өгөхдөө, Хятад улс олимпийн наадмын үеэр хилээр орж гарахад нэн дөхөм, дөт үйлчилгээгээр хангах бөгөөд гол гол боомтод Олимпийн их гэр бүлийн бүрэлдэхүүнүүдэд тусгай зам нээж үйлчлэх болно гэж илэрхийллээ.
Өөр эх сурвалжаас үзвэл, 2008 оны Бээжингийн олимпийн гол барилгын нэг бол Бээжингийн метроны нийслэлийн нисэх онгоцны буудал хүртэлх хурдны замын байгууламж юм. Мөн өдөр Бээжингийн метроны нэгдүгээр шугамаар албан ёсоор ашиглалтад орох, шинэ вагон нь 1820 хүн тээх багтаамжтай юм байна.
Төсөөлж буйгаар, 2008 оны олимпоос өмнө Бээжингийн метроны нэг, хоёрдугаар шугамын шинэ вагонууд цөмөөрөө ашиглалтад орох юм байна.\Баатар орчуулж, Буян хянав\
|