Хятад улсийн Ерөнхий сайд Вэнь Жябао Орост хийсэн албан ёсны айлчиллаа 6-ны орой Москвад дуусгаад тусгай нисэх онгоцоор эх орондоо буцаж ирлээ.
Москвагаас мордхоосоо өмнө, Вэнь Жябао Орост болсон "Хятадын жил"-ийн арга хэмжээний хаалтын ёслолд оролцсон байна. Вэн Жябао хаалтын ёслол дээр хэлэхдээ, Хятад Орос харилцан "Улсын жил"-ийн арга хэмжээ авсан явдал бол хоёр талын хоёр ард түмний үе үеийн найрамдлыг зузаатгаж, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны түвшинг бүх талаар дээшлүүлэхийн төлөө хийсэн чухал арга хэмжээ юм. Мөн ч Хятад Оросын харилцааны түүхэн дээрх үүдэлт мөн. "Улсын жил"-ийн арга хэмжээ нь Хятад Оросын найрамдлыг батжуулж, хоёр орны олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, хоёр орны улс төрийн итгэлцэл болон ажил хэрэгч хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилгодоо хүрч чадсан байна гэжээ.
Вэнь Жябао Орост айлчилж байсан хугацаандаа бас Оросын Ерөнхийлөгч Путинтэй уулзаж, Оросын засгийн газрын ерөнхий сайд Виктор Зубковын хамт Хятад Оросын ерөнхий сайдын 12-р тогтмол уулзалтад оролцсон байна.
Орос бол Вэнь Жябаогийн энэ удаа Европ Азийн 4 оронд хийсэн айлчиллийн хамгийн сүүлчийн орон юм. Үүнээс өмнө тэрээр Узбекстан, Туркменстан, Беларусст айлчилсан бөгөөд Узбекстанд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Ерөнхий сайдын зөвлөлийн 6-р хуралд оролцсон байна.\Буян орчуулж, Баатар хянав\
|