• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-07 15:46:16    
Хятадын онцлогтой социализмын замыг баримтлах нь социализмыг жинхэнэ баримталж буй явдал болно

Синьхуа Агентлаг

      Хятадын Синьхуа агентлаг 7-ны өдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ: "Эрин үеийн Хятад улс Хятадын онцлогтой социализмын замыг баримталж байгаа нь социализмыг жинхинэ баримталж байгаа явдал болно" гэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ, ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэлд тэмдэглэхдээ, Эрин үеийн Хятад улс Хятадын онцлогтой социализмын замыг баримталж байгаа нь даруй социализмыг жинхэнэ баримталж байгаа явдал болно гэжээ. Энэхүү шинжлэх ухаанч нотлолтыг өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлснээс хойш Хятад улсын олсон аливаа амжилт болон дэвшсэн хоёр үндсэн шалтгааны нэгийн хувиар дэвшүүлсэн юм гэжээ.

     Өгүүлэлд цааш нь тэмдэглэхдээ, Дэн Шиопинээр төлөөлүүлсэн Хятадын Коммунистууд, шинэ Хятад улс байгуулагдсанаас хойшхи зөв буруу хоёр талын туршлага сургамж болон олон улсын туршлагын үндсэн дээр, өөрчлөлт хийж, нээлттэй байх бодитой үйлдэлгийн дундаас Хятадын онцлогтой өөрчлөлт байгуулалтын замыг хайж олсон юм. Хятадын онцлогтой социализмын зам бол Хятадын ард түмэн ядуурлаас ангижран мөр бүтэн, гэдэс цатгалан, цаашлаад баян чинээлэг амьдралыг цогцоолоход заавал туулах зам байж, улмаар улс орноо баяжуулан хүчирхэгжүүлж, улс үндэстнээ хөгжүүлэн мандуулж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулах зорилтыг цаашид биелүүлэх нь аз жаргалант зам болжээ. Хятадын онцлогтой социализмын зам нь явах тусмаа саруул дардан болох нь дамжиггүй гэжээ./Хүчит орчуулж, Баатар хянав/