Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Европын 4 оронд хийсэн айлчлалаа дуусгаад, 4-ний үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Москвагаас Бээжиндээ буцаж ирлээ.
Оросын Холбооны Улс бол Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Ази, Европод хийсэн айлчлалын 4 дэх орон юм. Оросын Холбооны Улсад айлчилсан хугацаандаа, Вэнь Жябао 6-ны өдөр Оросын Ерөнхий сайд Юиктор Зубковтой хамтаар Оросын Холбооны Улсад болсон "Хятадын жил" ажиллагааны хаалтын ёслолд оролцжээ. Вэнь Жябао хаалтын ёслол дээр үг хэлж, Хятад, Оросын өөр өөрийн оронд зохион явуулсан "Улсын жил" ажиллагаа бол хоёр ард түмний үеийн үед найрамдлалтай байхыг ахиулсан, Хятад, Оросын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны харилцааны түвшнг бүх талаар дээшлүүлэхийн тул авсан чухал арга хэмжээ юм. Хятад, Оросын түүхэн дэх чухал үйл хэрэг мөн гэлээ. Хятад, орос нь харилцан хамгийн том хөрш бөгөөд жаргал зовлонгоо хамтгасан стратегийн эвсэг ажиллагааны түншүүд юм. Хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг эрс шуурхай ахиулан, Хятад, Оросын сайн хөршийн найрамдал болон харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гэсэн бол хоёр орон, хоёр ард түмний хамтын эрэл хүсэл юм гэж тэрээр тэмдэглэжээ.
Вэнь Жябао мөн өдөр Зубковтай Хятад, Оросын Ерөнхий сайд нарын 12 дахь тогмол уулзалт хийлээ. Үүнээс гадна, Вэнь Жябао бас Оросын Холбооны Зөвлөлийн болон Төрийн Думын 30 гаруй гишүүнтэй яриа уулзат хийжээ.
Оросын Холбооны Улсад айлчлахаасаа өмнө, Вэнь Жябао Узбекстан, Туркменстан, Беларусс зэрэг орнуудад айлчилж бас Узбекстанд болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагын гишүүн орнуудын Ерөнхий сайд нарын зөвлөлийн 6-р хулалд оролцжээ. Ерөнхий сайдыг дагалдан айлчилсан Хятадын Гадаад Харилцааны Яамны сайд Ян Жечи хэлэхдээ, Ерөнхий сайдын энэ айлчлал нь Хятад улс болон 4 орон хоорондын улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлж, ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, бүрэн дүүрэн амжилтад хүрсэн байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|