2007 оны Европ Азийн эдийн засгийн чуулга уулзалт 8-ны өдөр Хятадын Шань-ши мужийн Ши-ань хотод боллоо. УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чин-линь нээлтийн ёслол дээр чухал үг хэлж тэмдэглэхдээ, Европ Азийн эдийн засгийн чуулга уулзалт нь бүс нутгийн эдийн засгийн хөгжил хийгээд хамтын ажиллгааг хөгжүүлэхэд нэн их үүрэг гүйцэтгэхийг хүсч байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Европ Азийн эдийн засгийн чуулга уулзалт нь Европ Азийн бүс нутгийн засгийн газар, аж ахуйн нэгж болон эрдэм шинжилгээний салбар хоорондын солилцоо, хамтын ажиллагаанд таатай орчин хангаж, бүс нутгийн хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг түлхэн ахиулсан байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь солилцоо яриа хэлэлцээг цаашид өргөжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэхийг хүсч байна. Тус бүс нутгийн орнуудын эдийн засгийн давуу тал болон онцлогийн дагуу, эрчим хүч, хөрөнгө оруулалт болон аялал жуулчлал зэрэг гол гол салбаруудыг хөгжүүлж болно. Хамтын ажиллагааны үр ашгийг чухалд үзэн, чуулга уулзалтын чадавхийг сайжруулж, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө санал санаачлага дэвшүүлэх хэрэгтэй байна гэжээ. \Рэнчинсоо орчуулж, Буян хянав\
|