Бээжингийн Олимпийн тосгонд Библи судар уншихыг хориглосон тухай хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн сүүлийн үе мэдээлсэнтэй холбогдуулан, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 8-ны өдөр Бээжинд хэлэхдээ, энэхүү мэдээлэл бол цуурхал мөн гэжээ. Хятадад байгаа гадаадын хүмүүсийн шашин шүтлэг чөлөөтэй байхыг Хятадын Засгийн газар хүндэтгэж хуулийн дагуу хамгаалсаар ирсэн, Хятадын Засгийн газар ерөөс зармм мэдээнд тэмдэглэсэн шиг тийм дүрэм тогтоогоогүй, тогоох ч ёсгүй юм гэж тэр хэлсэн байна.
Америкийн Ассошиэтэд Прэсс агентлагийн мэдээлснээр, Америкийн Олимпийн Хороо ч уг цуурхалыг няцаасан юм байна. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|