Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй 8-ны өдөр Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Харухико Курода зэрэг хүмүүстэй уулзав.
Хүй Лянюй, Хятад болон Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны ололт амжилтыг нааштай үнэлээд хоёр талдаа ашигтай түншлэлийн харилцаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг хоёр талд хүслээ.
Харухико Курода хэлэхдээ, Хятад улс өдөр ирэх тутам тус бүс нутаг болон дэлхийд чухал үүрэг гүйцэтгэж байна, Азийн хөгжлийн банк Хятад улстай харилцаагаа бэхжүүлэхийг чухалд үзэж байна, Хятад улсын ядуурлыг цаашид бууруулан төлөвлөгөөтэй хөгжлийг ахиулах талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.\Урангоо орчуулж, Буян хянав\
|