
Хятад улсын Дарга Хү Жиньтао 9-ний өдөр Бээжинд Словенийн Ерөнхий сайд Янес Янсатай уулзжээ.
Словенийн Засгийн газар нэг Хятадын бодлого хэрэгжүүлж Хятад улстай наатай харилцаж байгааг Хү Жиньтао уулзалтын үеэр сайшаасан байна.
Ерөнхий сайд Янес Янса ХКН-ын 17-р их хурал амжилттай хуралдсанд баяр хүргэлээ. Олон улсын улс төр, эдийн засгийн үйл хэрэгт Хятад улсын гаргаж байгаа нааштай үүргийг Словени чухалд үзэж байна. Энэ айлчлалаар Хятадын талтай их олон салбарын асуудлаар чухал тохиролцоонуудад хүрсэн байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|