• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-12 11:26:54    
Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалын гол нь хүний төлөө болно

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын үндэсний мэдээлэх агентлаг Синьхуа хороо 12-ны өдөр өгүүлэл нийтэлж, шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалын гол нь хүний төлөө гэж тэмдэглэжээ.

      Өгүүлэлд тэмдэглэхдээ, ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэлд: шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалын гол нь хүнний төлөө юм гэж дэвшүүлжээ. Хүний төлөө гэдэг нь ХКН-ын 16-р их хурлаас хойш, ХКН-ын гол чухалчлан дурдсан үзэл санаа болон үндсэн шаардлага мөн. Түүнийг шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалын гол чухал гэж хэлж байгаа нь голдуу дараах гурван талын шалтгаантай. Тухайлбал:

     Нэгдүгээрт, хүний төлөө гэдэг бол түүхийн маиериализмын үндсэн зарчим мөн. Марксизм хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн зүй тогтоолыг шинжлэх ухаанчаар тодорхойлон өгүүлсний зэрэгцээ ард түмэн бол түүхийг бүтээгч гэсэн зүй тогтоолыг зааж, ард түмэн бол түүхийг бүтээгч, нийгмийн хөгжлийн түргэтгэх шийдвэрлэгч хүчин гэж цохон тэмдэглэсэн байдаг.

      Хоёрдугаарт, хүний төлөө гэлэг бол ХКН-ын үндсэн зорилт, засаг барих үзэл баримтлалын төвлөрсөн илэрэл мөн. Шинжлэх ухаанч хөгжлийн үзэлт хүний төлөө байхыг чухалчилсан нь ХКН-ын бүх сэтгэлээр ард түмэнд үйлчлэх үндсэн зорилт болон нам нь нийтийн төлөө, ард түмний төлөө засаг барих үндсэн шаардлагатай бүрмөсөн нэгдэлтэй юм. ХКН-ын дэвшүүлсэн ХКН нь хамгийн өргөн олон ард түмний язгуур ашиг сонирхолыг төлөөлөх болно гэсэнтэй бүрэн нийцэж байгаа юм.

      Гуравдугаарт, хүний төлөө байх нь шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалын үндсэн асуудлуудад хариулт хийсэн байна. Хэний төлөө хөгжих, хэнийг түшиглэн хөгжих, хөгжлийн үр өгөөжийг хэрхэн хуваарлах нь ямарваа хэлбэрийн хөгжилийн үзэлтийн заавал хариулах, зохицуулах асуудал мөн. Хүний төлөө байх нь шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалын гол нь тул эдгээр үндсэн асуудлуудыг хариулахад хүний төлөө гэлэг зарчим үзэл баримтлал ямагт баримтлагдсаар байгаад оршино. /Баатар орчуулж,Урангоо хянав/