• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-12 14:48:04    
Хятадын эдийн засаг худалдааны салбарт бүртгүүлсэн жижиг дунд аж ахуйн нэгж 4 сая 300 мянга гаруй өрхөд хүрэв

Рэнь Минь Ри Бао Сонин

       Сүүлийн жилүүдэд, Хятадын жижиг дунд аж ахуйн нэгж маш түргэн хөгжсөн байна. Өнөөд хүрч иртэл, Хятадын олон газрын эдийн засаг худалдааны салбарт бүртгүүлсэн жижиг дунд аж ахуйн нэгжийн нийт тоо 4 сая 300 мянга гаруй өрхөд хүрсэн байна. Жижиг дунд аж ахуйн нэгжийн бий болгосон бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ өртөг нь улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувь орчмыг эзэлсэн байна гэж Хятадын жижиг дунд аж ахуйн нэгжийн нийгэмлэгийн дарга Ли Зи-бэнь сүүлийн өдөр Бээжинд хэлсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, Өнөө Хятадын жижиг дунд аж ахжуйн нэгж түүхэн дэх хамгийн сайн сайхан хөгжлийн цаг үедээ орж, татвар, шинжлэх ухааны судалгаа болон шинийг бүтээх, нийгмийн ажлаар хангах дарамтыг намжаах зэрэг талын байр суурь болон үүрэг роль улмаар чухал болж байна. Гэвч хөрөнгө оруулалт бэрхшээлтэй, чадвартан дутуу, бие даан шинийг бүтээх чадвахи хүрэлцэхгүй, нийгэмжисэн үйлчилгээний систем бүрэн боловсронгуй болоогүй байгаа зэрэг асуудал мөн л жижиг дунд аж ахуйн нэгжийн хөгжлийг харшлах гол хүчин зүйл болсоор байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав /