Хятад улс 12-ны өдрийн 6 цаг 48 минутад Шаньши мужийн Тайюаний дагуул хөөргөх төвөөс "Чанжэн 4-р улаан" гэдэг зөөгч пужингаар "Алсаас мэдрэх 3-р дагуул"-аа амжилттай хөөргөж сансарын уудамд оруулав. 21 минутын дараа нь дагуул товлосон тойрог замдаа оновчтой орсон юм байна.
Энэ "Алсаас мэдрэх 3-р дагуул"-ыг Хятадын Сансарын шинжлэх ухаан техникийн корпораци голлон судлан хийсэн байна. Дагуул 2700 гаруй кг хүндтэй, голдуу шинжлэх ухааны туршилт, нутаг дэвсгэрйин нөөц баялагийг хайн бүрэтгэх, тариалангийн ургац хураалтыг төсөөлөх, гай гамшгаас сэргийлэн гамшгийг бууруулах зэрэг салбарт ашиглаж, Хятадын улс ардын аж ахуйн хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэх юм байна.
Энэ бол Чанжэн системийн зөөгч пуужин 104-р удаагаа дагуул хөөргөх үүрэг гүйцэтгүүлж байгаа болно. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|