12-ын өдөр бол Хятадын ардчилсан хувьсгалын хошууч Сунь Ятсений мэндэлсний 141 жилийн ойд тохиож байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хятадын Ардын улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хороо 12-ын өдөр Бээжинд энэ агуу их хүнийг дурсгах ёслол хийсэн байна.
Шанхай хотын нийгмийн олон талын хүмүүс Шанхай дахь Сунь Ятсений сууж байсан ордонд дурсган тэмдэглэх ёслол хийлээ. Шанхай хотын Засгийн газар зэрэг байгууллагуудын удирдагчид болон олон салбарын төлөөлөгчид Сунь Ятсений хүрэл хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв. Шанхай, Үхань, Наньжин, Гуан дүнгийн Жүн шань, Гуангжөү зэрэг газруудад "Үүрдийн дуртгал" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн зэргээр ажилласан байна.
Сунь Ятсен бол Хятадын ардчилсан хувьсгалын агуу их хошууч юм. Тэрээр насан турш Хятадын хувьсгалын үйлсийн төлөө чармайн ажиллаж, Хятадад 2000 гаруй жил оршин тогтнож байсан феодлын хаанд засаглалыг түлхэн унгажээ. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав.\
|