Хятад улс дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх бөгөөд хөдөө тосгонд чиглүүлэсэн дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсролыг гол хөгжүүлэх болно. Энэ онд дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсролын элсэлтийн цар хэмжээг үргэлжлэн нэмэгдүүлж, хөдөө тосгоны элсэлтийн хэмжээ нь 5 сая 500 мянган хүнд хүрэх болно.
Хятадын Боловсролын яамны холбогдох албаны хүн 12-ны өдөр Гүйжюд болсон тариачдын бэлтгэл сургалт тэрчлэн ядуурлыг бууруулж нээн хөгжүүлэх чуулга уулзалт дээр хэлэхдээ, хөдөө тосгоны анх зэргийн дунд сургууль дүүргэсэн нэн олон хүүхэд мэргэжлийн боловсрол хүртэж, зүүн бүсэд ажлаар хангагдахад тус дөхөм үзүүлэхийн тулд 2006 оноос эхлэн, Хятад улс хот суурин газрууд болон зүүн баруун бүсийн мэргэжлийн сургуулийн хамтран сургалт эрхэлж, хамтран сургач элсэх хэмжээг цаашид өрөгтгөх болно гэжээ.
Хойшдын хэдэн жилийн хугацаанд, Хятад улс дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсролын элсэлтийн хэмжээг 8 саяд багтаан, өндөр зэргийн дунд сургууль болон дунд зэргийн тусхай мэргэжлийн боловсролын элсэлтийн хэмжээг тэнцвэртэй болгох юм байна. \Урьхан орчуулж, Баатар хянав
|