• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-13 14:57:26    
Соёлын бүтээгдэхүүн болон үйлчилгээний дэлхийн зах зээлд орохыг урамшуулна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Соёлын яам нь соёлын үйлдвэрлэлийн олон улсын хамтын ажиллагаа, солилцоог нааштай хөгжүүлж, Хятадын соёлын бүтээгдэхүүн болон үйлчилгээний дэлхийн зах зээлд орохыг урамшуулах болно гэж Хятадын Соёлын яамны соёлын үйлдвэрлэлийн газрын албаны хүн сүүлийн үе Гуанши мужийн Наньнин хотод хэлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ, Хятадын Засгийн газар гадаадын соёлын солилцоог эрчимжүүлэхийг чухалд үзэж, олон орны шилдэг соёл иргэншлийн үр бүтээлийг татан оруулахын зэрэгцээ Хятадын соёлын аж ахуйн нэгжүүдийн гадаадад гарахыг урамшуулан дэмжиж, Хятадын соёлын нэн олон шилдэг бүтээгдхүүн, үйлчилгээний олон улсын зах зээлд ороход тус дөхөм үзүүлж байна. Ийм байдалд, Хятадын Соёлын яам нь БНСУ, Японы холбогдох байгууллагатай хамтран Хятад Солонгос Японы соёлын үйлдвэрлэлийн 6-р чуулга уулзалтыг зохион явуулсан байна. 2006 оноос, Хятадын соёлын яамны соёлын үйлдвэрлэлийн газар нь холбогдох байгууллагатай хамтран Хятад АСЕАН-ны соёлын үйлдвэрлэлийн чуулга уулзалтыг зохион явуулж, Хятад АСЕАН-ны соёлын үйлдвэрлэлийн харилцан хөгжил болон соёлын төслүүдийн солилцоо хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүссэн байна гэжээ. \Урьхан орчуулж, Баатар хянав