• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-13 15:03:31    
Амьдралын бэрхэшээлтэй хүмүүстйг эргэн үзэв

Синьхуа Агентлаг

     Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны өдөр Бээжин хотын Дүн чэн дүүргийн Жяо Даокөүгийн оршин суугчдын хороололд очиж, амьдралын бэрхэшээлтэй иргэдийг эргэн үзсэн бөгөөд оршин суугчидтай ярилцав.

     Тэрээр хэлэхдээ, ард түмэн маань сэтгэл санаа тайван, амар амгалан, санаа зовах юмгүй сайн сайхан аж төрхийг ХКН болон Хятадын засгийн газар хүсч байна. Нам, засгийн газрын ажлын зорилт бол "улс орноо цэцэглүүлэн хөгжүүлж, ард түмний амьдралыг баян чинээлэг болгох" явдал даруй мөн гэжээ.

      Нийгэм нийтийн анхаарлыг татаж байгаа юмны үнийн асуудлын тухай Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын засгийн газар зах зээлийг тогтвортой байлган, үнэ ханш их хэмжээгээр өсхөөс зайлах бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, нэгд , үйлдвэрлэлийг хөгжүүлж, хангамжийг батлана. Хоёрт, эд материйг тээвэрлэх хуваарлах нөөчлөх ажлыг сайтар хийнэ. Гуравд, хуулийн дагуу зах зээлийг сайтар удирдаж, зах зээлийн хэвийн дэг журмыг хамгаалж, эд бараа хадгалан нөөчилж, үнэ өсгөх хууль зөрчсөн үйл ажиллагаанд цохилт өгөнө. Дөрөвд, олон улсын зах зээлийг ашиглан дотоодын дутуу зүйлээ нөхөж, хангамжийг нэмэгдүүлнэ. Тавд, бага орлоготой иргэд, эмзэг давхаргын амьдралыг сайтар төвхөнүүлэх болно гэжээ. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\