Хятадын Аомэний засаг захиргааны онцгой районы засаг дарга Хэ Хөүхуа 13-ны өдөр Аомэньд хэлэхдээ, Омэний засаг захиргааны онцгой районы хөгжлийн амжилт нь "Нэг оронд хоёр системтэй байх"-ын бат орших хүчинд суурилан, мөн Төв засгийн газрын дэмжлэг, Аомэний ард түний хүчин чармайлтын ач гавьяад тулгуурлагдсан юм гэжээ.
Хэ Хөүхуа онцгой районы хууль тогтоох хурлын 2008 оны санхүүгийн жилийн тайлан хийхдээ ингэж илэрхийлжээ.
Тэр хэлэхдээ, өнгөрсөн нэг жилд төв засгийн газрын дорвитой дэмжлэг болон Аомэний нийт иргэдийн хамтын чармайлтаар Аомэний онцгой район "Нэг оронд хоёр системтэй байх", Аомэнчууд Аомэнээ засах, дээд хэмжээнд өөртөө засах замаар урагшилсан юм. Онцгой районы засгийн газар, засаг явуулах туршлагадаа уллан, ард олонтойгоо нягт холбоотой байж, иргэдийн ашиг сонирхолтой холбоотой томоохон зорилтуудыг бүх хүчээрээ хэрэгжүүлж, бүх тал болон хэсэг талын, материаллаг болон оюун санааны бүх талын хөгжлийг түргэтгэж нийгмийн хөгжил цэцэглэлийг дээшлүүлсэн байна гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|