Хятад улс дэлхийн соёлын өвийг хамгаалах болон удирдах ажлыг чухалд үзэж, нэг бүлэг хууль болон дүрмүүдийг нийтлэн, улс, муж, өвийн газар гэх хэдэн шатны хамгаалж, удирдах системийг үндсэндээ бүрэлдүүлсэн байна.
14-ний өдөр Хятадын дурсгалт зүйлийн үндсэний газар улсын хэмжээний 20 гаруй дэлхийн соёлын өвийг хамгаалж удирлах байгууллага болон тухайн орон нутгийн дурсгалт зүйлсийн засаг захиргааны удирдах салбарыг зохион байгуулан баруун нутгийн Гань-су мужийн Дүнь-хуанд хуран цугларч, өөр өөрийн дэлхийн соёлын өвөд хяналт шалгалт хийх талаар олсон ололт амжилт болон туршилгаа солилцсон байна.
1986 онд Хятадын засгийн газар НҮБ-ын ЮНЕСКО-д дэлхийн өвд бүртгүүлэх төслүүдийг албан ёсоор дэвшүүлсэн юм. Өнөөдөр 35 газар дэлхийн өвийн жагсаалтад орсны дотор соёлын өв, соёл болон байгалийн холимог өвийн газар 29 байна. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав /
|