• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-15 15:49:47    
Хятад улс, Улс төрийн намын тогтолцооны тухай анхны цагаан номоо нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 15-ны өдөр Хятадын улс төрийн намын тогтолцооны тухай цагаан ном нийтэлсэн байна. Энэ нь Хятад улс ийм цагаан номыг анх удаагаа нийтэлж байгаа болно.

      ХКН-ын Төв Хорооны Нэгдмэл Фронтын Хэлтсийн редакторлосон уг цагаан ном нь ХКН-ын удирдсан, олон нам хамтран ажиллах, улс төрөөр зөвдөлдөх тогтолцоо болон түүний шинэ хөгжлийг бүх талаар нэгтгэн дүгнэсэн бөгөөд Хятадын төрийн байгуулалт болон орчин үеийн хөгжил дэвшилд хүрэх байгуулалтад уг тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэснийг тодорхойлон өгүүлсэн байна.

      Хятадын хэрэгжүүлж байгаа улс төрийн намын тогтолцоо бол ХКН-ын удирдсан, олон нам хамтран ажиллах, улс төрөөр зөвдөлдөх тогтолцоо юм, Энэ нь дэлхийн улс төрийн намын тогтолцоонд өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ тогтолцоо нь өрнөдийн орнуудын хоёр нам юм уу олон нам өрсөлдсөн тогтолцоотой адилгүй бөгөөд зарим орнуудын хэрэгжүүлж байгаа нэг намын тогтолцоотой ч ялгаатай юм. ХКН олон ардчилсан нам бүлүүдтэй нягт хамтран ажиллаж, харилцан хяналт тавьдаг, харин харилцан эсэргүүцэлддэггүй юм. ХКН хуулийн дагуу засаг явуулж, олон ардчилсан нам бүлгүүд хуулийн дагуу төрийн хэрэгт оролцохоос биш, харин ээлж халаагаар засаг явуулдаг биш юм гэж цагаан номд тэмдэглэжээ.

     Хятадын онцлогтой социалист үйлсийг байгуулах агуу их үйл явцад, ХКН болон олон ардчилсан нам бүлгүүдийн хамтаар үндэслэн байгуулж хөгжүүлсэн Хятадын олон нам хамтран ажиллах болон улс төрөөр зөвлөлдөх тогтолцоо нь байнга бэхжин төгөлдөржиж улмаар нэн их чухал үүрэг гүйцэтгэх болно гэж уг цагаан номд бас онцолжээ. \Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав.\