• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-15 16:06:49    
ХКН-ын үндсэн чиг шугам бол нам ба улс орны амь нас мөн

Синьхуа Агентлаг

     Хятадын хамгийн том мэдээлэх агентлаг-- Синьхуа хороо 15-ны өдөр өгүүлэл нийтэлж, ХКН-ын үндсэн чиг шугам бол нам ба улс орны амь нас мөн гэж тэмдэглэв.

     Шинэ цаг үеийн ХКН-ын үндсэн чиг шугамыг ерөнхийлөөд "Нэгээр төв болгон хоёр үндсэн зүйлийг баримтлах" гэдэг. Тухайлбал эдийн засгийн байгуулалтаар гол болгож, дөрвөн үндсэн зарчмыг баримтлан, өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг баримтлах явдал мөн. ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэлд: "Намын үндсэн чиг шугам бол нам ба улс орны амь нас мөн, эдийн засгийн байгуулалтаар гол болгох нь улс орныг хөгжлүүлэн мандуулахын гол гогцоо, дөрвөн үндсэн зарчим бол улс орноо байгуулахын уг үндэс, өөрчлөлт хийж нээлттэй байлгах бол улс орноо хүчирхэгжүүлэх зам мөн" гэж дэвшүүлсэн байна.

     Синь хуа хороо өгүүлэлдээ задлан шинжилж тэмдэглэхдээ, ХКН-ын үндсэн чиг шугам бол нам ба улс орны амь нас мөн, шинжлэх ухаанч хөгжлийг биелүүлэхийн улс төрийн баталгаа мөн. Эдийн засгийн байгуулалтаар гол болгох нь улс орныг хөгжүүлэн мандуулахын тэргүүн чухал үүрэг мөн, нам ба улс орны хөгжин хүчирхэгжих, мөн урт удаан жилээр амар амгалан байхын үндсэн шаардлага мөн. Социализмын замыг баримтлах, ардын ардчилсан засаглалыг баримтлах, ХКН-ын удирдлагыг баримтлах, Марксизм, Ленинизм Мао Зэ Дунгийн үзэл санааг баримтлах энэ дөрвөн үндсэн зарчим бол улс орныг байгуулахын үндэс, нам ба улс орны оршин тогтнож хөгжихийн улс төрийн тулгын чулуу мөн. Өөрчлөлт хийж нээлттэй байлгах бол улс орноо хүчирхэгжүүлэх зам, мөн нам ба улс орны хөгжил дэвшилд хүчин сэлбэх эх булаг мөн гэжээ . /Баатар орчуулж, Урангоо хянав/