Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 15-ны өдөр Бэжинд хэлэхдээ, Японы Ерөнхий сайдын Хятад улсад эртхэн айлчлахыг Хятадын тал сайшааж байна гэжээ.
Францын Ерөнхийлөгч Николас Саркози 11-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд Хятадад төрийн айлчлал хийнэ хэмээн тэрээр бас мэдэгдлээ.
Сурвалжлагчийн холбогдох асултанд Лю Жяньчао хариулж хэлэхдээ, Ираны тал ОАЭХА-тай хамтран ажиллахыг Хятадын тал дэмжихийн зэрэгцээ, Европын Холбоотой Ираны яриа хэлэлцээ, зөвшилцөө хийхийг дэмжинэ гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Урангоо хянав.\
|