Бээжингийн Олимпийн наадмын аюулгүй байдлыг хамгаалах ажил үе шатны чанартай амжилтанд хүрч, наадам тэмцээн явагдах шат руу шилжиж байна гэж Бээжингийн Олимпийн наадмын аюулгүйн байдлыг хамгаалан жолоодох төвийн дэд ерөнхий командлагч Лю Шао-ү 16-нд Бээжинд хэлжээ.
Өөр эх сурвалжийн мэдээнд тэмдэглэснээр, Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд Бээжинг, цаашлаад Хятадын соёлын цонхыг дэлхий нийтэд харуулахын тулд, Бээжингийн 140 гаруй музейн захирлаас авахуулаад жирийн ажилтан хүртэл нийт 10 мянга гаруй хүн, ирэх 2008 оны 6-р сараас өмнө Олимпийн наадмын үйлчилгээний сургалтын дамжаанд хамрагдах юм байна. \Баясгалан орчуулж Номин хянав\
|