Хятад улсын дарга Хү Жиньтао тун саяхан Өвөр Монголд ажиллах үедээ: "ХКН-ын 17-р их хурлын үзэл санааг суралцан хэрэгжүүлэх ажлыг байнга гүнзгийрүүлж, ард түмний аз жаргалант амьдралыг цогцлон байгуулахын төлөө бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй" гэж хэллээ.
11-р сарын 17 – 19-ний өдрүүдэд Хү Жиньтао Ордос, Хөх-хот зэрэг газарт судалгаа шинжилгээ хийж, экологийн хамгаалалт, эрчим хүч нээн хөгжүүлэх, эрчим хүч хэмнэх зэрэг талын байдалтай танилцсан бөгөөд амьдрал бэрхэшээлтэй айл өрхөөр орсон байна.
Хү Жиньтао хэлэхдээ, 17-р их хурлын дэвшүүлсэн экологийн соёлч боловсон байдал бий болгох шаардлагын дагуу орчил эдийн засаг хөгжүүлж, эрчим хүч хэмнэн бохир бодис гаргах хэмжээгээ багасгаж, эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг чармайн биелүүлэх хэрэгтэй. Ард түмний амьдрал баталгаатай байх болон түүнийг сайжруулах ажлыг сайтар хийж, ард түмэнд өөрчлөлт хөгжлийн үр өгөөжийг хүртээж, социалист байгууллын давуу чанарыг ойлгуулах хэрэгтэй гэжээ.
Хү Жиньтао Өвөр Монголын сүүлийн жилүүдийн эдийн засаг нийгмийн хөгжлийн талаар олсон амжилтыг үнэлэн нотлоод, баруун бүсийн нутгийг нээн хөгжүүлэх ажил гүнзгийрч байгаа ховор боломжийг алдалгүй ашиглан, шинжлэх ухаанч хөгжлийг ахиулан, нийгмийн эв нэгдэлтэй байдалд тус дөхөм үзүүлэх талаар нэн их амжилтанд хүрэхийг Өвөр Монголын үндэстнүүдийн боловсон хүчин, ард түмэнд хүссэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|