Хятадын Соёлын яамны сайдын туслах Дин вей 22-ны өдөр Бээжинд хэлэхдээ, хойшид Хятад улс аж ахуйн нэгжийн идэвхийг цаашид бадруулж, олон улсын соёлын зах зээлд Хятадын соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг харуулж, Хятадын соёлын нөлөөлөх хүчийг эрчимжүүлэх болно гэжээ.
Хятадын соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортоор гаргах нь гадаадтай соёлын солилцоогоо хөгжүүлж, Хятадын соёлын нөлөөлөх хүчийг нэмэгдүүлэх төдийгүй, гадаадтай худалдаа өрнүүлэхийг эрчимжүүлж, улс ардын аж ахуйн өсөлтөд тус дөхөм үзүүлэх болно гэж Дин вей илэрхийлсэн байна. \Урьхан орчуулж Номин хянав\
|