Хятад улсын Дарга Хү Жиньтао 23-ны өдөр Бээжинд ажлаа тайлагнахаар хүрэлцэн ирсэн Шянгангийн Засаг Захиргааны Онцгой Районы засаг дарга Зэн Инчуаньтай уулзсан байна.
Шинээр сонгогдсон намын Төв Хорооны удирдах хамт олон "Нэг орон, хоёр систем", "Шянганчууд Шянгангаа удирдах", дээд хэмжээнд өөртөө засах чин шугмыг эрс хэлбэрэлтгүй үргэлжлэн баримталж, Шянгангийн үйл хэргийг өнгөрсөнийхтэйгээ нэгэн адилаар чухалд үзэж, онцгой районы засаг дарга болон Засгийн газрын хуулийн дагуу засаг явуулахыг бүх хүчнээрээ дэмжинэ гэж Хү Жиньтао илэрхийлсэн бөгөөд Зэн Инчуань болон онцгой районы Засгийн газрын хийсэн ажлыг бүх талаар үнэлэн нотолсон байна. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|