• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-24 16:25:33    
ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэлд экологийн соёл иргэншлийн байгуулалтын зорилт дэвшүүлжээ

Синьхуа Агентлаг

     Синьхуа хороо 24-ний өдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, ХКН-ын 17-р их хурлын тайлан илтгэлд экологийн соёл иргэншлийн байгуулалт хийх зорилтыг анх удаа тодорхой дэвшүүлсэн байна. Энэ нь шинжлэх ухаанч хөгжлийн онолыг хэрэгжүүлэн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын зайлшгүй шаардлага мөн бөгөөд чухал их үүрэг хариуцлага мөн гэжээ.

     Өгүүлэлд тэмдэглэхдээ, экологийн соёл иргэншлийн байгуулалтад, эрхбиш эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөө түргэтгэж, 2020 он гэхэд эрчим хүч эх баялгийг хэмнэсэн болон экологи байгаль орныг хамгаалсан үйлдвэрлэлийн бүтэц, нэмэгдлийн хэлбэр болон хэрэглээний загварыг үндсэнд нь бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.

     Уг өгүүлэлд цааш нь тэмдэглэхдээ, өнөөгийн цаг үеийн нөхцөл боломж болон олон улсын орчин ахуй нь Хятад улс уридаар бохирдуулан дараа нь засах хуучин аж үйлдвэрлийн замаар замнахгүйг тогтоосон байна. Хүн ам олон, хүн тутамд ноогдох эх баялаг хүрэлцэхгүй байгаа улс орны бодит байдал нь зарим хөгжсөн улс орны эх баялагаа бүрэлгэн сүйтгэхээр онцлог болгосон хэрэглээний хэлбэрийг Хятад улс дууриаж болохгүй бөгөөд дууриах ч үгүй юм гэдгийг тогтоосон байна гэжээ./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/