• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-26 16:54:58    
Хятад Францын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг нэн өндөр түвшинд гаргах боллоо

Хятадын Олон Улсын Радио

       Хятад улсын дарга Хү Жиньтао 26-ны өдөр Бээжинд Францын ерөнхийлөгч Н. Саркозитай хэлэлцээ хийж, Хятад Францын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг нэн өндөр түвшинд, нэн өргөн салбарт хөгжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрчээ.

      Саркозийн засгийн эрх барьснаас хойш нэг Хятадын бодлого баримталж, Тайваний тусгаар тогтонохыг эсэргүүцэж, Хятадын энх тайван нэгдлийн үйл хэргийг дэмжсээр ирснийг дарга Хү Жиньтао сайшааж, Хятад Францын харилцаа хөгжлийн шинэ үе шатанд орлоо. Францын талтай хамтран хоёр орны улс төрийн харилцааг гүнзгийрүүлж, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, олон улсын олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж, өрсөлдөөн сорилтыг хамтаар аргаацан, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөж, хөгжлийн боломжийг хамтаар эдлэн, соёлын салбар дахь солилцоог өргөтгөж, найрсаг байх уламжлалыг хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж илэрхийлжээ.

      Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн нар байгаль орчин, цөмийн эрчим хүч, холбоо, сансар огторгуй, иргэний хэрэглээний салбар зэрэг хоёр талын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, сурвалжилагчидтай уулзсан байна. \Гэрэлт орчуулж, Г.Сайн-Өлзий хянав\