Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чин-ган 27-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн Тайваньд тэргүүний зэвсэг нилүүлэхийг эрс эсэргүүцэх бөгөөд үргэлжлэн яриа хэлэлцээ, энхийн арга барилаар Ираны цөмийн асуудлыг зохицуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт хүсч байна гэжээ. Хятадын тал бүрэн эрх болон зарчмаараа наймаа хийхгүй юм гэж тэрээр онцолсон байна.
Ираны пуужин хөргөсөн асуудлыг ярих үе Чин-ган хэлэхдээ, дундад дорнод болон Персийн булангийн районы энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахыг Хятадын тал хүсч байгаа бөгөөд үүнд нааштай хүчин чармайлт гаргахыг холбогдох талуудад хүсч байна гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав /
|