• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-27 18:03:28    
Хятадын Шанхайн Пү Дүнгийн шинэ дүүрэг нь 40 тэрбум ам.долларын гадаад хөрөнгийг зээлдэн оруулсан байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Шанхайн Пү Дүнгийн шинэ дүүрэг нь гадаадад нээлттэй болсноос наашхи 17 жилийн турш, батлан зөвшөөрсөн гадаад хөрөнгийн төсөл нь 16 мянгад дөхөж, гэрээгээр зээлдэн оруулсан гадаад хөрөнгийн нийт хэмжээ нь 40 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна.

      Энэ мэдээг сурвалжлагч 27-ны өдөр Шанхайн Пү Дүнгийн шинэ дүүргийн эдийн засгийн комиссоос ойлгож мэдээлсэн байна. Пү Дүнгийн шинэ дүүргийн эдийн засгийн комиссын орлогч дарга Сүнь Юүнчян хэлэхдээ, ирэх хэдэн жилд, Пү Дүнгийн шинэ дүүрэг нь бас өвөрмөц онцлог бүхий боомт гармын давуулаг талаа ашиглаж, гадаадын хөрөнгийг орчин үеийн бараа гүйлгээ, арилжаа худалдааны үйлс руу зээлдэн оруулахаа нэмэгдүүлнэ. 2020 онд Шанхайд Олон улсын банк санхүүгийн төвийг их төлөв байгуулна гэсэн Хятадын төв засгийн газрын төлөвлөгөөний дагуу, Пү Дүнгийн шинэ дүүрэг нь банк санхүүгийн үйлсийн хөгжлийн талаар бас идэвхтэй хайлт хийх болно гэжээ./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/