Хятад улсын дарга Хү Жиньтао 28-ны өдөр Бээжинд илэрхийлэхдээ, стратегийн өндөрлөгөөс Хятад Европын харилцааны хөгжлийн чиг хандалгыг сайн төлөвлөх нь хоёр талын хамтын хариуцалга юм, Хятад Европ хоёр тал стратегийн харилцан итгэлцлээ эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш зөвшилцлийн үзэл бодлын дагуу, хоёр талын харилцааны хөгжилд учирч байгаа шинэ байдал, шинэ асуудлыг сайжруулан зохицуулах хэрэгтэй гэжээ.
Дарга Хү Жиньтао Европын жижүүр дарга орон Португалийн ерөнхий сайд Жосе Сосратес болон Европын холбооны комиссын дарга Мануел Варросотай уулзах үе ингэж хэлсэн юм. Хоёр орны удирдах хүн Бээжинд хүрэлцэн ирж, Хятад Европын удирдах хүний 10-дах уулзалт хэлэлцээнд оролцож байна. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав /
|