Хятадын Худалдааны Яам, Европын холбооны комисс, Европийн холбооны жижүүр даргалагч орон Португали хамтран зохион байгуулсан Хятад Европын үйлдвэр худалдаачдын дээд хэмжээний 4 дэх хурал 28-нд Бээжинд болсон байна.
Энэ удаагийн дээд хэмжээний хурал нь "Ололт амжилтаа хамтран тэмдэглэж, тогтвортой хөгжье" уиан дор боллоо. Хурлын гол авч хэлэлцэх сэдэвт "Хятад Европийн худалдаа болон хамтаар ашиг хүртэх" "Шинэ техник үүдэж, хүрээлэн байгаа орчинг хамгаалах", "Банк санхүүгийн хамтын ажиллагаа болон тогтвортой хөгжил", " Жижиг дунд аж ахуйн нэгжийн тогтвортой хөгжил" зэрэг хамрагдаж байна. Хятад Европийн аж ахуйн нэгжийн төлөөлөгчид болон холбогдох салбарын мэрэгжилтнүүд хуралд оролцож үг хэлцгээсэн байна. /Хүчит орчуулж, Баясгалан хянав/
|