20-р удаагийн дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр 12-р сарын 1-ний өдөр тохиож байгаа үеэр, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 11-р сарын 30-ны өдөр Хэ Нань мужын Шан Цай Сянд хүрч, ДОХ-той хүмүүс болон ДОХ-ын улмаас өнчирсөн хүүхдүүдийг эргэж үзсэн бөгөөд ДОХ-оос сэргийлэх ажлын талаар судалгаа хийсэн байна.
Шан Цай Сян бол Хятаддаа ДОХ-ын халдвар хүнд ноцтой дэлгэрсэн район юм, 2005 онд Вэнь Жябао Шан Цайд хүрч, ДОХ-ын улмаас төрөл төрөгсөдөө алдасан настан болон хүүхдүүдтэй хамт Хятадын уламжлалт баяр битүүний өдрийг тэмдэглэв. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\
|