3-ны өдөр нийтлүүлсэн "Хятад Японы эдийн засгийн өндөр зэрэглэлийн анхны яриа хэлэлцээний сонсгол мэдээ"-д тэмдэглснээр, хоёр дахь удаагийн яриа хэлэлцээг 2008 онд багтаан Японы Токиод хийлгэхээр хоёр тал санал нэгтэй зөвшөөрсөн байна.
Энэ сонсгол мэдээнд, 12-р сарын 1-ний өдөр Бээжинд болсон Хятад Японы эдийн засгийн өндөр зэрэглэлийн яриа хэлэлцээг нааштай үнэлсэн юм. Сонсгол мэдээд тэмдэглэхдээ, Хятад Японы эдийн засгийн харилцан түшилцэн орших байдал эрчимжиж, хоёр орны эдийн засаг нь Ази болон дэлхийн эдийн засагт чухал байгааг бодож үзээд, хоёр тал Хятад Японы макро эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын асуудал, цаг уурын өөрчлөлт зэрэг байгаль орчин, эрчим хүчний асуудал, бүс нутаг болон олон улсын эдийн засгийн асуудлаар санал бодлоо солилцож, ойлголцлоо нэмэгдүүлсэн байна гэжээ.
Хятад Японы эдийн засаг нь "Хамтдаа амжилтад хүрэх" харилцаа болохыг хоёр тал нотолсон байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|