Хятад улсын дарга Хү Жиньтао ирэх жил урилгаар Японд айлчилна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган 4-ний өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр нотлов.
Тэрээр сэтгүүлчийн сонирхосон асуултанд хариулах үе хэлэхдээ, хоёр орон хоорондын дээд хэмжээний айлчлалыг хэвээр байлгаж, нэмэгдүүлэх талаар Хятад, Япон хоёр тал чухал нийтлэг ойлголттой байгаа юм, дарга Хү Жиньтао ирэх жил урилгаар Японд айлчилна, гэвч бодитой цаг хугацааг хоёр тал дипломат арга замаар зөвших болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|