ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ши Жиньпин манай оронд аялчилж байгаа Америкийн экс Ерөнхийлөгч Картертэй 5-ны өдөр Бээжинд уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Америк хоёр дипломат харилцаа тогтоосон 28 жилд, хоёр орны харилцаа нэлээд сайн хөгжсөн байна. Америкийн талтай яриа хэлцлээ, харилцан итгэлцэн, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, санал зөрөлдөөн болон эмзэг асуудлыг зүй зохистой зохицуулж, Хятад, Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцаагаа тасралтгүй хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Картер хэлэхдээ, Америк, Хятад хоёр 1979 онд дипломат харилцаа тогтоосон явдал бол дэлхийн үр нөлөө бүхий үйл хэрэг юм. Үүнд хувь нэмэр оруулсандаа би бахархаж байна. Америк тэр үеэс Тайванийг Хятадын нэг хэсэг мөн гэж хүлээн зөвшөөрч, олон жилийн турш нэг Хятад улсын бодлого баримталсаар байгаа юм. Америк, Хятадын улс төрийн тогтолцоо адилгүй хэдий ч харилцан багтаамжтай хандаж болно. Хятадын сайн сайхан хөгжлийн ирээдүйд би итгэл дүүрэн байгаа бөгөөд хоёр орны харилцааны байнгын хөгжилд цаашид тус дөхөм үзүүлэх болно гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|