Хятадын Түвдийн Өөртөө Засах Районы цаг уурын салбарынхан жил шахмын хүчин чармайлтаар, "хур усны хэмжээний тухай мэдээллийг оновчтой болгох систем" болон "чулуу шаврын урсгалаас сэргийлэх ба урьдчилан мэдээлэх ажлын анхны систем" байгуулах ажлаа саяхан урагштай биелүүлсэн байна.
Чулуу шаврын урсгал бол Түвдийн геологийн гамшгийн нэг гол төрөл нь юм. Чулуу шаврын урсгалын гамшиг нь голын голдрил болон зам мөрийг байнга бөглөрүүлж, зам харилцааг тасалдуулж, Түвдийн эдийн засгийн байгуулалт болон нийгмийн хөгжилд асар их хохирол учруулж байгаа юм.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|