38 хэлээр хичээл заах Хятадын анхны Күнзийн радио дээд сургууль 6-ны өдөр Бээжинд байгуулагдаж, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, хатагтай Чэн Жили уг дээд сургуулийн илэрхийлэл тэмдгийг нээж өглөө.
Күнзийн радио дээд сургуулийг Хятадын Олон Улсын Радио болон Күнзийн дээд сургуулийн Төв байрын хамтран байгуулсан юм. Уг дээд сургууль нь Хятад хэлний нэгдэлтэй сурах бичгийн дагуу гадаадын 38 хэлээр цуврал хичээл явуулах бөгөөд радио, сүлжээний нэвтрүүлэг зэргээр дамжуулан дэлхийн олон газарт нэвтрүүлэх болно.
Хятадын олон улсын радиогийн дарга ноён Ван Геннянь нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ: "Күнзийн радио дээд сургууль байгуулагдсан нь гадаадын олон сая сонсогчдын хятад хэл сурах гэсэн шаардлагыг хангаж, олон улсын радиогийн хятад хэлийг олон улст түгээн дэлгэрүүлэх ажлыг ихээхэн дээшлүүлж, Хятад болон гадаадын соёлын солилцооны үйл ажиллагааг гүнзгийрүүлэн өрнүүлэх болно гэж" тэмдэглэлээ. /Ч.Гантөмөр орчуулж, Цэцэн хянав/
|