• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-06 18:57:53    
Хятад, Орос, Монголын мисс шалгаруулах тэмцээн 12-р сарын сүүлчээр шилдгүүдээ тодруулна

Хятадын Олон Улсын Радио

      Хятад, Орос, Монголын олон улсын мөс цасны наадмын агуулгын нэг нь болсон Хятад Орос Монголын мисс шалгаруулах 5-аар тэмцээнийг энэ оны 12-р сарын дунд арав хоногт өвөр монголын Манжуур хотод хийх гэж байна.

      Өвөр Монголын өөртөө засах районы Манжуур хотын аялал жуулчлалын газрын танилцуулж байгаагаар, 11-р сарын сүүлчээр, мисс шалгаруулах тэмцээний ажлын хэсэг нь Орос болон Монголд очиж, нэрээ бүртгүүлэгчдийн байдал, эхний шалгаруулалтын байдалтай танилцсан байна. Хятад, Орос, Монголын олон улсын мисс шалгаруулах тэмцээн нь дотоодын анхаарлыг маш их татаж байгаа төдийгүй, Орос болон Монголд ч улам их тусгал гаргаж, Оросын болон Монголын олон охид энэ тэмцээнд оролцохыг эрмэлзэж байгаа юм байна.

     Сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, Хятадаас 30, Оросоос 50, Монголоос 20, нийт 100 гоо охид Манжуурт хүрэлцэн очиж эхний хоёр удаагийн тэмцээнд оролцож өрсөлдөх юм байна. Уг тэмцээн нь 12-р сарын 22-ны өдөр шувтрагын тэмжээн болон шагнал гардуулах үдэшлэгийн арга хэмжээ зохиох юм байна.\Номин орчуулж, Буян хянав\