9-ний үдээс өмнө, Хятадын Төрийн зөвлөөлийн гишүүн Тан Жяшуань Бээжинд Японы Нутаг дэвсгэр зам харилцааны яамны сайд Фуюушиба Татсузо нарын зэрэг хүмүүстэй уулзав.
Тан Жяшуань уулзалтын явцад хэлэхдээ, өнөө Хятад Японы харилцаа цаашид хөгжих сайн сайхан боломж тохиолд нүүрлэж байна. Хятадын тал Японтай найрсгаар хамтран ажиллах бодлогыг цаашид хэрэгжүүлэх болно. Хоёр тал ашигтай боломжийг барьж, Хятад Японы стратегийн харилцан ашигтай харилцааг бодит үйл ажиллагаадаа хэрэгжүүлж, хоёр орны харилцааг удаан жилээр тогтвортой сайн сайхан хөгжих замд оруулхыг хүсэж байна гэжээ.
Фуюушиба Татсузо хэлэхдээ, Хятадын талтай хамтаар чармайж байгаад Япон Хятадын харилцааг цаашид хөгжүүлэх болон Бээжинд болох олимпийн наадмын боломж тохиолоор хамтын ажиллагаагаа эрчмжүүлж, Япон Хятадын ард түмний найрамдлыг бэхжүүлхийн төлөө нэн их хувь нэмэр оруулхад Япон бэлэн байна гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\
|