"Хятад Өмнөд Солонгосын солилцооны он"-ы хаалтын ёслол 10-ны орой Бээжинд болсон байна. Хятадын төрийн зөвлөлийн ерөний сайд Вэнь Жябао болон айлчлахаар хүрэлцэн ирсэн Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук су нар хаалтын ёслолд оролцлоо.
Вэн Жябао хэлсэн үгэндээ: Энэ жил Хятад Өмнөд Солонгос дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиож байна. Солилцооны оны арга хэмжээ нь хоёр орны нийгмийн олон давхаргад нааштай тусгал гаргасан бөгөөд хоёр орон хороондын ойлголцлол, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэв гэж тэмдэглэжээ.
Хан Дук су хэлсэн үгэндээ: Өмнөд Солонгосын тал Хятадын талтай хамтран, хоёр орны тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам гүнзгий хөгжүүлэхэд тус төхөм үзүүлж, зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулна гэж тэмдэглэжээ. /Баясгалан орчуулж Баатар хянав/
|