Күнзийн соёлын үзэсгэлэнгийн төв сүүлийн үед Күнзийн нутаг Шань дүн мужийн Чюй фү хотноо албан ёсоор байгуулагдаж эхэллээ.
Эх сурвалжаас үзвэл, Күнзийн соёлын үзэсгэлэнгийн төвийн бүх барилгын нийт талбай нь 12 хавтгай дөрвөлжин метр, нийт хөрөнгө оруулалт нь 4 зуун сая юань, барилгыг хоёр хугацаа хувааж байгуулах бөгөөд 1-р хугацааны барилгыг ирэх жилийн 8-р сараас өмнө байгуулж дуусгахаар төлөвлөж байна.
Холбогдох талын танилцуулснаас үзвэл, уг үзэсгэлэнгийн төв нь 2009 онд болох Хятадын Чюй фүгийн Олон улсын соёлын наадам болон Шань дүн мужийн соёлын аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн яармагийн чухал төхөөрөмж болох бөгөөд бас ч Күнзийн нутгийн соёл аялал жуулчлалын аж үйлдвэрийг хөгжүүлэх чухал арга хэмжээ болох юм. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|