Хятадын сансар судлалын үндэсний газар 11-ний өдөр саран бөмбөрцөгт хайгуул хийх анхны дагуул Чан Э- нэгдүгээрийн ирүүлсэн саран бөмбөрцгийн сүүдэр талын зургийг нийтэлсэн юм. Энэ бол Хятад улс саран бөмбөрцгийн сүүдэр талын зургийг анх удаагаа нийтэлж байгаа болно.
Хятадын сансар судлалын үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч Пей Жо Юй хэлэхдээ, Чан Э-нэгдүгээрийн ачсан гэрэл зургийн аппарат саран бөмбөрцгийн сүүдэр талд хайгуул хийж, хэсэг газрын зургийг авсан байна. Энэ хоёр зургийг нийтэлсэн нь Чан Э- нэгдүгээрийн нислэг, газар дээрх хэмжилт холбоо, тоо баримтыг хүлээж авах болон тооцоолох ажил бүр хэвийн байгааг харуулж байна. Энэ талаар урьдын төсөөлсөн зураг төслийн шаардлагад хүсрнийг харуулж байгаа юм. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|