Күнзийн дээд сургуулийн хоёрдугаар их хурал 11-нд Бээжинд боллоо. Хятадын төрийн зөвлөлийн гишүүн хатагтай Чжэнь Жили хурал дээр хэлэхдээ: Холбогдох улс орон газар нутгийхантай хамтран, Күнзийн дээд сургуулийг сайн эрхэлж, найрамдал ойлголцоог нэмэгдүүлэх гүүр байгуулахад Хятадын засгийн газар бэлэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: одоо 64 улс орон газар нутагт Күнзийн 210 дээд сургууль байгуулагдаад байгаа. Бас 61 улс орны 200 гаруй байгууллага Күнзиийн дээд сургууль эрхлэх өргөдөл дэвшүүлээд байна гэжээ. Күнзийн дээд сургуулиар хятад хэлний сургалтыг нэвтрүүлэх бааз болгосон сургууль эрхлэх зорилтыг хатуу баримтлахын зэрэгцээ бизнес, соёл, аялал жуулчлал, хятад эм эмчилгээ зэрэг талаар хичээлж, сурагчдын хятад хэл сурах сонирхлыг нэмэгдүүлэхийг тэрээр санал болгожээ.
Күнзийн дээд сургуулийн их хурал хоёр хоног үргэлжилнэ. Улс орнуудын Күнзийн дээд сургуулийн байгуулалтын ололт амжилтын үзэсгэлэнг зэрэг ажиллуулж байна. /Баясгалан орчуулж Баатар хянав/
|