Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 11-нд Бээжинд: Урсгалыг даган, байдлыг таньж, асга хадны ирмэгээс агтын жолоолоо татаж, бодит үйл ажиллагаагаараа "Түвдийг тусгаарлах" зорилтоо орхиж, Түвдийг Хятад улсаас хагалан салгах ямарваа оролдлогоо зогсоохыг Далай ламын бүлэглэлд дахин ятгасан байна.
Далай ламын бүлэглэлийн "Түвдийн цагаач засгийн газар" гэдэг нь саяхан нэг тайлан нийтэлж, Түвдийн нийгэм, орчин ахуйд нэгэнд өөрчлөлт гарсан гэж тэмдэглээд, төв засгийн газар Түвдөд заан дохихоо зогсохыг шаардсан байна. Чин Ган өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн асуусан асуултад харрулахдаа дээрх үгээ хэлжээ. /Баясгалан орчуулж Баатар хянав/
|