|
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь ган 11-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын хэлэлцээний эдийн засаг эрчим хүчний хамтын ажиллагааны ажлын хэсгийн тэргүүн нарын хурал 11-12-ны өдөр Бээжинд болж, хурлыг БНСУ-ын тал даргалж, зургаан талын хэлэлцээний хүрээнд БНАСАУ-д эдийн засаг болон эрчим хүчний тусламж өгөхтэй холбоотой ажлыг авч хэлэлцсэн байна.
Чинь ган мөн өдөр Хятадын ГХЯ-ны хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, талууд зургаан талын хэлэлцээний өнөөгийн олсон нааштай ахицын энэ тохиолыг ашиглан, гүйцэд харилцаж, ойлголцоогоо нэмэгдүүлж, хэлэлцээг идэвхтэй үр дүнд хүргэж, улмаар зураан талын хэлэлцээний үйл явцыг ахиулна гэдэгт Хятадын тал итгэж байна гэжээ. /Баатар орчуулж Э.Цогзолмаа хянав/
|