Сурвалжлагч Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчин хотын нэг барилгын компаниас ойлгосноор, сүүлийн үед Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао энэ компанид ажиллаж байгаа тариачдад хариу захидал илгээж, тэдний ажил амьдрал өдрөөс өдөр өөдлөн сайжрахыг хүссэн байна.
Энэ барилгын компанийн ажилчдын 90 хувь нь тариачин юм байна. 2006 оны 4-р сард Ерөнхий сайд ВэньЖябао тус компанийн ажилчдын байраар орж тэд нарын эргэж үзсэн байна. Энэ компанид ажиллаж байгаа мянга гаруй тариачин 11-р срын 8-ны өдөр Вэнь Жябаод захиа бичиж, хот орж ажиллаж байгаа тариачдын найрал дуучдын дуулсан "Хот орж ажиллаж байгаа тариачдын дуулал"-ыг сонирхон сонсохыг ВэньЖябао-д хүссэн байна. Вэнь Жябао захиа, гэрэл зураг, дууны шүлэг, СД-ыг хүлээж аваад маш баярласнаа илэрхийлээд, тэдний ажил амьдрал өдрөөс өдөр өөдлөн сайжрахыг хүссэн байна. /Баясгалан орчуулж, Цэцэн хянав /
|