Хятадын Гадаад хэргийн сайдын орлогч Ү-Давэй Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талт хэлэлцээний Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Цунь Юун воотой 13-нд Бээжинд уулзаж, 6 талт хэлэлцээний одоогийн байдал, дараа алхамд хийх ажлын талаар санал бодлоо солилцлоо гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чинь Ган 13-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн байна.
6 талт хэлэлцээний эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааны хэсгийн хурал Бээжинд болсон. Хурлаар Хойд Солонгост эдийн засаг, эрчим хүчний тусламж үзүүлэх төслийг авч хэлэлцсэн бөгөөд олон нийтлэг ойлголтод хүрлээ гэж тэрээр мэдээлжээ. /Баясгалан орчуулж, Цэцэн хянав /
|