Хятад улс гадаад хөрөнгийг ашиглах чанар түвшнээ түргэн дээшлүүлнэ гэж БХАТИХ-ын санхүү эдийн засгийн хорооны орлогч дарга Ши Гуан шэн 16-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Ши Гуан шэн мөн 16-нд болсон "Хятадын эдийн засагчдын 9-р чуулга уулзалт" дээр хэлэхдээ, Хятад улс шинэ техникийн аж үйлдвэр, тэргүүний боловсруулах аж үйлдвэр, байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулахыг цаашид урамшуулна. Эрчим хүчний зарцуулалт ихтэй, орчныг их бохирдуулдаг, эх баялгийг үрэн таран хийдэг аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулахыг чанд хориглоно. Үндэстэн дамнасан компаниудын Хятадад дээд түвшин бүхий судалгааны төв байгуулахыг урамшуулна гэжээ.
НҮБ-ын худалдаа хөгжлийн хурлын нийтэлсэн 2007 оны дэлхийн хөрөнгө оруулалтын тайлангийн дагуу, өнгөрсөн жилийн Хятад улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ нь дэлхийд 5-р байр эзэлсэн байна. Энэ жилийн 11-р сарын эцсийн байдлаар, дэлхийн 190 гаруй улс орон газар нутгийнхан Хятадад хөрөнгө оруулж, Хятадын гадаад хөрөнгийг бодитой ашигласан хэмжээ 747 тэрбум гаран ам.лолларт хүрсэн байна. \Э.Цогзолмаа орчуулж, Буян хянав\
|